Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чандмань" зочид буудалд өчигдөр (2021.04.06) иргэд архидан согтуурчээ. Улмаар согтуу эмэгтэй тухайн буудлын дөрвөн давхраас унаж, хүнд бэртсэн байна. Эмэгтэйг ГССҮТ-д хүргэжээ. Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах "Страж" оффисын барилгад архидан согтуурсан иргэд нэгнийхээ толгойд буу тулгасан хэрэг гарчээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу хэргийн очиж, шалгахад гэмт этгээдийг хэрэглэсэн буу сумгүй байжээ. Энэ өдөр архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн амиа алдсан, гэмтсэн бэртсэн зэрэг хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна.