ХААН Банкны Улаанбаатар хот дахь дараах салбар нэгжүүд 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал дурдсан цагийн хуваарийн дагуу ажиллах болсныг мэдээлж байна.
Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэврийн мөнгийг сар бүрийн 1-ний өдөр харилцагчдын дансанд шилжүүлдэг бөгөөд ахмадууд та бүхэн заавал салбар нэгжид хандалгүй тэтгэврийн картаараа АТМ-ээс мөнгөө аваарай. Хэрэв картгүй бол өөрт ойр байрлах дараах тооцооны төвөөс авах боломжтой.
Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.com вэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээ банканд цахимаар гаргаснаар зээл төлөлт хойшлох юм.
Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Гэсэн хэдий ч нэг дор олон хүн төвлөрүүлэхгүй байх, үйлчилгээний танхимд хүн хоорондын зай бариулах шаардлагын улмаас харилцагч гадаа дугаарлах асуудал үүсэж байгаа тул хүйтний эрч чангарсан энэ үед эрүүл мэндээ хамгаалж дулаан хувцаслан хариуцлагатай үйлчлүүлэхийг сануулж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн төв дэх салбар нэгжүүд 12-р сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Улаанбаатар хотод 2020.12.01-2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:
2020.12.01-ний өдөр. Мягмар гараг