Огноо: 2020 он 11 сар 27
Тендер шалгаруулалтын нэр: “УБТЗ” ХНН-ийн удирдлагын тайлагнал, эрсдэлийн удирдлагын системийн аргачлалуудыг боловсруулах ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: УБТЗ/2020/НТШ/А/174
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” эрх бүхий тендерт оролцогчдоос “Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь удирдлагын тайлагналын автоматжуулсан систем болон санхүүгийн эрсдэлийн удирдлагын автоматжуулсан системүүдийг нэвтрүүлэхэд бэлтгэх аргачлалуудыг боловсруулах зорилгоор хуулийн этгээдийг сонгон шалгаруулах”-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000
төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар tender.gov.mn цахим сайтаас худалдан авна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тус тус тодорхойлно.
Үүнд:
1. Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны/
2. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт (Энэхүү мэдэгдэлд тендерт шалгарсан тохиолдолд судлан үзэж зээл олгоно гэж заасан бол тооцохгүй.)
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 он, 2019 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Үгүй”
Тендерийн хамт 17 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахимаар ирүүлэх ба тендерийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Улаанбаатар, Баянгол дүүрэг, 3-р хороо , Сөүлийн гудамж - 42, УБТЗ-ын удирдах
газар, 336 тоот, Утас: 242193 Факс: 976-21-243971
Имэйл хаяг: t.odontungalag@ubtz.mn
Веб хаяг: www.ubtz.mn