Огноо: 2020.11.27
Тендер шалгаруулалтын нэр: “Монгол улсын авто замын сүлжээний орон зайн мэдээллийн сангийн ARCGIS систем авах”
Тендер шалгаруулалтын код: ЗТХТ/202005013
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол улсын авто замын сүлжээний орон зайн мэдээллийн сангийн ARCGIS систем нийлүүлж, нэвтрүүлэх цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтыг Сангийн Сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой:
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас доошгүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн 80 хувиас доошгүй байна.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн 4 жил буюу 2016-2019 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй хэмжээний ижил төстэй ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн актыг хавсаргана.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй
Тендерийн хамт дараах төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн: 1’400’000.0 (нэг сая дөрвөн зуун мянган төгрөг)
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ. Мөн өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй.
- Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,20-р хороо
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ,
Бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал,
стандарт, норм нормативын хэлтэс,
Утас: 70001150, 99892121