СӨҮЛ х УЛААНБААТАР дөнгөж 2,000 км, эгч дүүсийн найрамдалд харилцаа тогтоосны 25 жил – соёлоор сэтгэлийг холбоно.
- 11-р сарын 30. (Даваа гараг) 14 цагт “Сөүл-Улаанбаатар хотуудын эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярт зориулсан Соёлын солилцооны өдөрлөг” зохион байгуулагдана.
- Ард түмний ээж Ким Сү Ми, амьдралдаа анх удаа шууд нэвтрүүлгээр хоол хийнэ, Монгол улсыг байлдан дагуулах “Сөүл хотын Бүлгуги” хийж үзүүлнэ.
- Улаанбаатар хотын үндэсний бүжгийн хамтлаг, хөгжимчид оролцоно. Цохилтот хөгжимчин Гу Сон Жин, The Nuts-ийн Сөүлийн үзэмжийг харуулсан онлайн тоглолт
- Корона 19 цар тахлын улмаас шууд уулзах боломжгүй харамсалтай байгаа ч гэсэн цахимаар Солонгос/Монголд нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлж тайтгаруулна.
Сөүл болон Монгол улсын Улаанбаатар хотуудын эгч дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярт зориулан ирэх 11-р сарын 30-нд (Даваа гараг) Солонгос цагаар үдээс хойш 14 цагт (Улаанбаатарын цагаар үдээс хойш 13 цагт) ON CONNECT SEOUL X ULAANBAATAR арга хэмжээг зохион байгуулах ба хоёр хотын соёлыг солилцох ихээхэн утга учиртай арга хэмжээ болох гэж байна.
Корона 19 цар тахлын тархалтаас сэргийлэхийн тулд Сөүл (Сөүл Он_Иргэдийн захиргаа цахим хурлын студи) болон Улаанбаатар (UBS)-д нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ялангуяа энэ удаагийн арга хэмжээ нь цахимаар (Untact) холбогдох хэлбэрээр бусад улстай нэгэн зэрэг хоёр талаасаа харилцах боломжтой, цоо шинэ гадаад улсуудтай харилцах, соёлын солилцооны арга хэлбэрийг туршиж байгаа нь ихээхэн ач холбогдолтой байгаа билээ.
Энэ удаагийн Соёлын солилцооны арга хэмжээнд Солонгос болон Монголын алдартай одууд, инфлүнсэрүүд оролцох бөгөөд хоёр хотыг сурталчлах урьдчилж бичсэн бичлэг болон онлайн тоглолт, Ток шоу, мөн Солонгосын ард түмний ээж Ким Сү Мигийн явуулах Хоолны шоуны шууд нэвтрүүлэг зэрэг олон төрлийн хөтөлбөрүүд нь олны анхаарлыг татна гэж найдаж байна.
Монголын нэгдсэн бүжгийн хамтлаг “UB DRUMS ASPAC” нь үндэсний цохилтот хөгжим, бүжгийн тоглолтоор эхлэх ба, Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ким Ин Ху болон Сөүл хотын засаг захиргааны зөвлөлийн тэргүүн И Хён Чан мэндчилгээ дэвшүүлнэ.
1-р хэсэгт Солонгосын хөгжмийн шинэ эрин үеийг эхлүүлж байгаа алдарт цохилтот хөгжимчин Гу Сог Жин нь EDM-ийг үндэсний хөгжимтэй хослуулан маш онцгой тоглолтыг үзүүлж эхлүүлнэ. Хаан Сөүл хотын газар бүрээр зүсээ хувирган нууцаар явж байгаа “Мибугжамхэн”(Энгийн хувцастай Хааны аялал) зохиомжоор дүрсэлсэн Ёоиду Сэдган гүүр, DDP, Гёнбүггүн зэрэг Сөүлийн алдартай газрууд болон шөнийн үзэмжийг танилцуулна.
Үүний дараа Солонгос, Монголын алдартай одууд болон инфлүнсэрүүд нэгэн зэрэг шууд нэвтрүүлгээр дамжуулан хотуудын соёлын чиг хандлагыг хуваалцсан Ток шоу явагдана. Хоёр хот тус бүрээс 5, 5 хүн оролцож, өнгөрсөн 25 жилийн хугацаанд ижил боловч өөрөөр хөгжиж ирсэн хот тус бүрийн соёлын онцлогийг инфлүнсэрүүдийн байр сууринаас ярилцана.
2-р хэсэгт Монгол уран бүтээлч ГАНТОГОО-гийн тоглолт үргэлжлүүлэн гарах ба энэ удаагийн арга хэмжээний оргил хэсэг болох хоолны үзүүлбэрийг Солонгосын ард түмний ээж Ким Сү Ми хөтлөн явуулна. Сүмигийн хачир, Жонгилийн дүрэм гэх мэт олон төрлийн хоолны цэнгээнт нэвтрүүлэгт идэвхитэй оролцдог Ким Сү Ми Сөүл хотоо төлөөлж, Монгол тогооч МИКО Улаанбаатар хотоо төлөөлж оролцож хоёр хотын хоолыг хийж үзүүлнэ. Ким Сү Ми үүгээр дамжуулан Монголд удахгүй Сү Мигийн давалгаа давалгаална гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд харин хараахан Солонгос улсад бол шинэлэг байгаа Монгол хоол ч бас түүнээс дутахааргүй олны сонирхлыг татна гэж найдаж байна.
Ким Сү Ми ялангуяа 50 жилийн дараа анх удаа хоолны шоуны шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол улсыг байлдан дагуулах “Сөүл хотын Бүлгуги” хоолыг хийж үзүүлнэ. Тэрээр Дэжангим зэрэг Солонгосын олон ангит киноны нөлөөгөөр Монгол улсад ч бас К-хоолны талаар ч бас их сонирхдог учраас Солонгосын соёлыг түгээн дэлгэрүүлэх Халлюү давалгааг үргэлжлүүлэх K-FOOD-ийн хүчийг харуулахыг зорьж байна.
Хоёр хотын Хоолны соёлыг нэгэн зэрэг хоёр талаас үзэж, хөгжилдөх боломжтой энэ удаагийн хоолны шоу нэвтрүүлэг нь Сөүлийн Күүкинг студи (Хапжондун) болон гол студид, Улаанбаатарын UBS телевиз гурван талд шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Сөүл студид Ким Сү Ми түүнээс гадна дуучин Пак Жү Хи, Юн Су Ён хөтлөгч нар хамт байх болно.
Төгсгөлийн тоглолтыг Солонгос дуучин The Nuts (Жон И Хан) Сөүлийн ой болон Олимп цэцэрлэгт хүрээлэн, Хан голын цэцэрлэгт хүрээлэн зэрэг Сөүлийн үзэсгэлэнтэй байгальтай газруудад чөлөөтэйгөөр дуу дуулж байгаа бичлэгээр дамжуулан Короно 19 цар тахлын байдалтай байгаа бүх дэлхийн хүмүүсийг тайтгаруулна. Эцэст нь хоёр орны гадаад оюутнуудаас эхлээд иргэдийн хүсэл болон сэтгэгдлийг асуусан ярилцлагын бичлэгийг үзүүлээд арга хэмжээ маань өндөрлөнө.
Сөүл хотын Иргэдтэй харилцах төлөвлөлтийн ажилтан Пак Жин Ён нь “Сөүл-Улаанбаатар хотуудын зай ердөө 2,000 км, бодсоноос илүү ойрхон юм байна”, “эгч дүүсийн найрамдалд харилцаа тогтоосны 25 жилийн он баярт зориулсан ихээхэн утга учиртай энэхүү арга хэмжээнд ард иргэд маань нүүр нүүрээ харж, уулзах боломжгүй харамсалтай байгаа ч гэсэн сэтгэл минь хүрнэ гэдэгт итгэж байна. Короно цар тахлын улмаас бүгд хүнд хэцүү байдалд байгаа ч гэсэн энэ удаагийн бяцхан алсын зайн соёлын нэвтрүүлэг бүх хүмүүст бага ч гэсэн тайвшрал, баяр хөөрийг бэлэглээсэй гэж хүсч байна”, мөн хоёр хотын оршин суугчид маань бие биенээ хүндэтгэх сэтгэлтэй болоосой гэж хүсч байна гэж дамжууллаа.
Энэ удаагийн арга хэмжээг Сөүл хотын YOUTUBE сувгаар дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэх бөгөөд оролцохыг хүссэн иргэн бүр шууд нэгэн зэрэг үзэх боломжтой.
Сөүл хотын Youtube суваг:
(Солонгол хэл дээр) www.youtube.com /seoullive
(Англи хэл дээр) www.youtube.com /seoulcityofficial