Огноо : 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Гидро экскаватор
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202008552
“Монголросцветмет” ТӨҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос “Гидро экскаватор” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000.00 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны жилийн эцсийн тайлан.
- Аудитын тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 он.
- Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 оны аль нэгд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ тендерт ирүүлсэн үнийн саналын мөнгөн дүнгийн 100%-иас багагүй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгосон үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Туршлага: 2018, 2019 онд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, эсхүл гэрээ дүгнэсэн актын хамт. Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жилээс багагүй (2018, 2019).
Тендерийн хамт 55 000 000 /тавин таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба мөн өдрийн 09:05 цагт цахим системээр нээнэ.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Зөвшөөрнө.
- Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-98, 405 тоот өрөө, утас: 450060 + 118
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ