Огноо: 2020 оны 11 сарын 20
Тендер шалгаруулалтын нэр: Илчит тэрэгний сэлбэг худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: УБТЗ/2020/НТШ/Б/142
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ” эрх бүхий тендерт оролцогчдоос Илчит тэрэгний сэлбэг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү бараа нийлүүлэх тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэгүй татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50’000.00 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба мөн өдрийн 10:30 цагт нээнэ.
Тендерийн хамт оролцох багцаас хамааран дараах үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:
- Санал болгож буй багцын төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
- Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендер шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж, 42.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ -ын удирдах газар, 334 тоот
Худалдан авалт, борлуулалтын алба
Утас: 976-21-242171, 976-21-242172
Факс: 976-21-242178
E-mail: nh@ubtz.mn