Коронавируст /COVID-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбоотойгоор улс даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дэх заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Иймд тус компани нь “Коронавируст /COVID-19/ цар тахалаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрийн ажилчдын хэрэгцээнд нэг удаагийн маск /35300 ширхэг/, нойтон сальфетка /8570 ширхэг/, печень / 17140 ширхэг/, гар ариутгагч /8570 ширхэг/, аарц /2000 кг/, артишок /750 ширхэг/, барагшун /6670 литр/, аньс 20л /15 ширхэг, чацаргана 20л /25 ширхэг/, үхрийн нүд 20л /19 ширхэг/ тус тус худалдан авах” ажлын хүрээнд үнийн саналын хамт дараах материалыг ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- ААН-ийн гэрчилгээний хуулбар
- Тусгай зөвшөөрөл
- Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/
- Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг авч үзнэ. Гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх.
- Нийлүүлэх барааны хуваарийг баталгаажуулж ирүүлэх
- Нийлүүлэх бараа материалын нөөцийн судалгааг ирүүлэх
- Нийлүүлэх компанийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэлийг гаргаж ирүүлнэ.
- Чанарын баталгааг ирүүлэх албан бичгээр ирүүлэх
Саналыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15.00 цагаас өмнө Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугараа хороо Таван толгой түлш ХХК-ийн, Баруун бүсийн үйлдвэрт, Худалдан авах ажиллагааны хэлтэст эх хуваар ирүүлнэ үү.
Холбоо барих утас: 99069416, 99297858
Email: amuka0110@yahoo.com материалаа ирүүлнэ үү.