Огноо : 2020.11.18
Тендер шалгаруулалтын нэр: Тээврийн автомашины хүнд даацын дугуй худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/202008063
“Таван толгой түлш” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тээврийн автомашины хүнд даацын дугуй худалдан авах” бараа худалдан авалтын нүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд борлуулалтын хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй .
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байна.
- Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд санал болгож буй төсөвт өртгөөс багагүй үнийн дүнтэй ажил хийсэн байна. Ижил төстэй ажил гэдэгт хүнд даацын дугуй нийлүүлж байсан туршлагыг авч үзнэ. Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх.
Тендерийн хамт 6 200 000 / Зургаан сая хоёр зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар орж авна уу. Холбогдох мэдээллийг “Таван толгой түлш” ХХК Баруун бүсийн үйлдвэрийн байр Худалдан авах ажиллагааны хэлтэс.