Огноо: 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Ширээ, сандал шкаф худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/202008049
“Таван толгой түлш” ХХК эрх бүхий тендерт оролцогчдоос “Ширээ, сандал шкаф худалдан авах” бараа худалдан авалтын цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Борлуулалтын хэмжээ:
Сүүлийн 2 жилийн (2018, 2019) аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тендерийн төсөвт өртгөөс 50 хувиас багагүй байх.
3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 2 жил буюу /2018,2019/ оны жилийн эцсийн баталгаажуулсан аудитын дүгнэлтийн хуулбарыг ирүүлнэ.
4. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байх.
Ижил төстэй ажилд /Ширээ, сандал шкаф / нийлүүлсэн туршлагыг тооцно.
Тендерийн хамт 4 500 000 /Дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутад “Таван толгой түлш” ХХК-ийн 123 тоотод нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn хаягаар орж авна уу. Холбогдох мэдээллийг “Таван толгой түлш” ХХК Баруун бүсийн үйлдвэрийн байр Худалдан авах ажиллагааны хэлтэс.