Санаачлан зохион байгуулагч: ХААИС, Агроэкологийн сургууль, Экологийн тэнхим
Хамтран зохион байгуулагч: БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, ШУА, Биологийн хүрээлэн, Гидробиологи, загас судлалын лаборатори
Санхүүжүүлэгч: Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл
Нэг. Зорилго
Усан орчны биологи, экологи, экосистемийн үүрэг, ач холбогдол, бохирдлын асуудлуудыг хэлэлцэж, Монгол орны бүс нутгийн онцлогт тохирох усны экосистемийн хамгаалал, менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл гаргах, үнэлгээ, мониторинг, хамгааллын бодлого шийдвэр гаргах түвшинд санал хүргүүлэх
Зорилт
- Усан орчны хамгаалал, менежментийн асуудлуудыг судалгаа шинжилгээний үндэслэлтэй хөгжүүлэх талаар санал солилцох
Судалгаа шинжилгээ, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх
- Судлаачдын судалгааны үр дүнг бүтээл хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг хайх
Хоёр. Хамрах хүрээ
- Ус, хүрээлэн буй орчны салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагууд
- Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд
- Багш, эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд, төрийн бус байгууллагууд
Гурав. Ерөнхий шаардлага
- Хүрээлэн буй орчин, усны салбарын хэмжээнд хийгдэж байгаа судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцүүлнэ.
- Судалгааны ажлын явц, үр дүнг өгүүлэл хэлбэрээр цахимаар хүлээн авч, хэвлэн нийтэлнэ. Өгүүллийн шаардлагыг хавсралтаар оруулав. (Хавсралт №1)
- Нэг байгууллагаас ирүүлэх өгүүллийн тоо хязгааргүй бөгөөд хуралд нэг өгүүллийн хувьд 1 илтгэгч төлөөлөн илтгэл хэлэлцүүлнэ.
- Илтгэлийн хугацаа 8-12 минут байна.
- Асуулт, хариулт 3 минут
Дөрөв. Илтгэл, өгүүллийг хүлээж авах хугацаа
Өгүүллийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл tbaigalamar@muls.edu.mn, o_burenjargal@muls.edu.mn хаягуудаар хүлээн авна.
Сонгогдсон илтгэгчдэд мэдээллийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хүргүүлнэ.
Илтгэлийн РРТ файлыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл tbaigalamar@muls.edu.mn, o_burenjargal@muls.edu.mn хаягуудаар давхар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99159152, 88066085, 80540714 дугаараар холбогдон авна уу.
Тав. Бүртгэл
Илтгэгчийн бүртгэлийг хавсралт №2-ын загвараар бүртгэнэ
Зургаа. Хурлын тов, болох газар
2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09:00 цагт эхлэнэ.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно.
Хавсралт №1
“УСАН ОРЧИН ХАМГААЛАЛ, МЕНЕЖМЕНТ 2020” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
Бүтээлд тавих нийтлэг шаардлага
- Урьд өмнө ямар ч сэтгүүлд хэвлэн нийтлэгдэж байгаагүй, нийтийн хүртээл болоогүй, хэвлүүлэхээр өөр газар хандаагүй байна.
- Зааврын дагуу Монгол болон Англи хэлний найруулга зүй, хэл зүйн хувьд зөв бичигдсэн, шаардлагыг хангасан байвал зохино.
- Монгол хэлээр бичигдсэн өгүүллийн хураангуйг Англи хэлээр бичнэ.
- Бүтээл нь ашигласан эх сурвалжаас зайлшгүй эшлэл авсан байх ба эшлэл авсан ном, бүтээлийг эш татсан дарааллаар дугаарлаж, тодорхой бичсэн байна.
- Ашигласан хэвлэлийг дугаарлаж, текст дотор [1], [10-13, 5] байдлаар тэмдэглэж, жагсаалтыг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ.
Заавар
- Өгүүллийн эхийг Microsoft Word’s (docx эсвэл doc) программын 297x210мм (A4) хэмжээтэй цаасан дээр хуудасны дээр доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см, баруунаас 2.0 см тус тус зай аван Times New Roman үсгийн 12 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 6 нүүр буюу 2,000-2,500 үгийн тоонд багтаан бичсэн байна.
- Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ. Дэд гарчиг болон эхний мөрийг TAB авалгүйгээр бичнэ.
- Амьтан, ургамал, шавж, бичил биетний нэрийг эхний удаад бүтэн, давтагдсан тохиолдолд төрлийн нэрийг товчлон үгийн эхний үсгээр бичнэ. Дэд зүйлийг бичих тохиолдолд зүйлийн нэрийг товчлохгүй.
- Амьтан, ургамал, бичил биетэн, эгэл биетэн, шавж зэргийг шинжлэх ухааны нэрээр, эмийг ерөнхий нэрээр тус тус бичих ба амьд организмын төрөл, зүйл, ген, генотип, маркер, мутант, аллель, оперон, химийн нэршил (p, o, m, n, cis, sec, sic, trans, syn) зэргийг налуу /Italic/ үсгээр бичнэ.
- Өгүүлбэрийг тоогоор эхлэхээс зайлсхийн өгүүлбэр дэх үгсийн байрлалыг солих эсвэл тоог үсгээр бичнэ. Мянгатын орон тоонд таслал бичихгүй (2600, 23000).
Хүснэгт ба зураг:
- Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1. Хүснэгтийн нэр) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдээнэ.
- Зураг, бүдүүвчийн дугаарыг доор нь (Зураг 1. Зургийн нэр) байрлуулж, зургийн нэрийг бичнэ. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12pt хэмжээтэй мөр үлдээнэ.
- Хүснэгтэд нэмэлт тайлбар өгөх шаардлагатай тохиолдолд Footnote-г ашиглаж болно. Бусад тохиолдолд ашиглахгүй.
- Хүснэгтийн нүдийг хоосон орхих эсвэл зураас (-) бичихийг хориглоно. Харгалзах тайлбарыг зайлшгүй бичнэ.
- Зургийн тайлбарыг хүснэгтээр харуулах шаардлагагүй бөгөөд эх дотор эшлэж бичсэн байна.
- Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч зэргийг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ. Фото зураг, TIF, JPEG, GIF өргөтгөлтэй файлыг 300-dpi нягтралтайгаар оруулна.
Математик бичлэг ба нэгж:
- Математик бичлэгүүдийг equition программаар бичиж, томьёог дээр, доороо тус тус 12pt зайтай, мөр голлон байрлуулах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
- Хэмжигдэхүүнийг олон улсын CИ системээр тэмдэглэнэ (кг/га, мг/л, г/кг, мг/кг, мг/л, мкг/г, мл/л). · Нэгжүүдийг дараалуулж бичихээс зайлсхийх шаардлагатай (3, 10, 17 ба 30 °C; 20 эсвэл 30% г.м.).
- Тоон үр дүнг холбогдох статистик боловсруулалттай илэрхийлсэн байна.
Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын анхны үр дүнг харуулсан сайтар боловсруулсан товч бичвэр байх бөгөөд үгийн тоог 2,000-2,500-д багтаах буюу 6 нүүрэнд багтаан бичсэн байх ба дараах үндсэн ерөнхий бүтэцтэй байна.
Өгүүллийн нэр: Өгүүллийн нэрийг товч, тодорхой байдлаар үсгийн 12р хэмжээтэй, Bold том үсгээр, мөр голлож байрлуулна. Товчилсон үг бичихгүй. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Зохиогчдын овог нэр, байгууллага, холбоо барих цахим хаяг:
Зохиогчийн нэрийг өгүүллийн нэрийн дор Bold хэлбэрээр, мөр голлож бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Зохиогчийн харьяалах байгууллагын нэрийг нэгжээс эхлэн дэлгэрэнгүй бичнэ. Мөр голлож бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Холбоо барих зохиогчийн цахим хаягийг * гэсэн тэмдэглэгээтэйгээр бичнэ. Мөр голлож бичнэ.
12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Хураангуй: Гүйцэтгэсэн судалгааны ажлын товч агуулга үр дүнг агуулсан байх ба 200-250 хүртэл үгэнд багтаан Italic хэлбэрээр бичиж, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Түлхүүр үг: Өгүүллийн утга санааг илэрхийлэх ганц тоогоор бичсэн 5 хүртэлх үг байна. Өгүүллийн гарчигт орсон үг давтагдахгүй, зүүн талд зэрэгцэж байрлана. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Оршил: Судалгааны ажлын онолын үндэс, сэдвийн судлагдсан байдал, үндэслэл, судалгааны таамаглал, зорилго, шинэлэг тал, ач холбогдол, онцлог тал зэргийг агуулсан байна. Хэвлэлийн тойм бичихэд эшлэл зайлшгүй авсан байна. Эшлэлийг [1, 2, 5] гэж тэмдэглэнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Материал, арга зүй: Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт зэрэг мэдээлэл байна. Туршилтын хэсгийг бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Үндсэн хэсэг буюу судалгааны үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг ямарч тайлбаргүйгээр хүүрнэх байдлаар өнгөрсөн цаг дээр тодорхой бичих ба үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэх боловч үгэн тайлбарыг үл орлох ба мэдээллийг давхардуулж бичихгүй. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Шүүн хэлэлцэхүй: Өөрийн судалгаанаас гарсан үр дүнг бусад судалгаануудтай харьцуулах, дүн шинжилгээ хийх, ач холбогдлыг онцолж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Дүгнэлт: Үр дүнд турлгуурласан товч тодорхой байдлаар одоо цаг дээр бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Англи хураангуй: Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг Англи хэлээр 200-250 үгэнд багтаан дүрмийн алдаагүй бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Ашигласан хэвлэл: Эшлэл авсан бүтээлийг эш татсан дарааллаар нь дугаарлаж, олон улсын IEEE эшлэлийн загварын дагуу тодорхой бичнэ. Зүүн талд зэрэгцэж байрлана. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.
Текст дотор эшлэл хийх загвар:
- "Энэхүү онолыг анх 1987 онд [1] дэвшүүлсэн..."
- "Судлаач Клаусын [2] тодорхойлсноор....”
- "Сүүлийн судалгаанаас харахад [3] ..."
IEEE эшлэлийн загварын жишээ:
Хавсралт № 2
Илтгэгчийн бүртгэлийн загвар
Илтгэгчийн овог, нэр
Албан тушаал
Харьяа байгууллага
Эрдмийн зэрэг, цол
Судалгааны чиглэл
Цахим хаяг
Холбогдох утасны дугаар