"Бид хамтдаа" дархлаажуулалтын аяныг "Монгол Эм Импэкс Концерн ХХК" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 30 хүртэл зохион байгуулах юм байна.
Тус дархлаажуулалтын аяны хүрээнд коронавирус халдварын эрсдэлтэй нөхцөлд ажилладаг харилцагчиддаа дархлаа дэмжих Витамин Д3 ХЕВЕРТ бэлдмэл, маск зэргийг бэлэглэх аж.
Уг аяны талаар “Монгол Эм Импэкс Концерн” ХХК логистикийн газрын захирал Ч.Бауыржан хэлэхдээ " "Бид хамтдаа" аяныг улсын хэмжээнд 21 аймагт хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа сэтгүүлч, цагдаа, эмч, сувилагч онцгой байдалд ажиллаж байгаа ажилчид, өндөр настай хүмүүсийн дархлааг дэмжих зорилгоор энэ аяныг өрнүүлж байна.
Бидний биед хамгийн чухал амин дэмийн нэг бол д витамин байдаг. Учир нь хүн D амин дэмийн дутагдалд орсноор эрүүл мэндээ асуудалд оруулаад зогсохгүй, олон төрлийн өвчин тусах үндсийг тавьдаг байна. Иймд тахал өвчин гарсантай холбоотойгоор халдвар авах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг дархлаагаа дэмжээрэй гэж энэхүү аянаа зохион байгуулж байгаа юм. Мөн бараа бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн 100 төгрөгийг сайн үйлсийн аянд зориулдаг" гэж хэлэв.