Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг, Монгол Улс СААРАЛ жагсаалтаас гарах ажлын хүрээнд хэд хэдэн салбарт хууль эрх зүйн шинэчлэл, тусгай зөвшөөрөл олгох үйл явц хийгдэж байгаагийн нэг нь ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧ , ЭНЭ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНҮҮДИЙГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛГОХ явдал болоод байна.
Бид энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооноос батлах гэж буй дараах журмууд :
- - “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”
- - "Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"
- - "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох журам" – ыг
батлан гаргахад манай үйлдвэрчний эвлэл болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын оролцоог тэгш эрхтэйгээр бүрдүүлэлгүй, энэ салбарын хамгийн чухал мэргэжилтнүүд болох үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарын саналыг тусгай зөвшөөрөл лицензийг олгох журамд тодорхой тусгах талаар бидний саналыг харгалзалгүйгээр оролцоог хязгаарлаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ганцхан холбоонд дан ганц нэршил болон бусад нөлөөллөөр нь давуу байдал олгож байгаад бидний зүгээс эсэргүүцэл илэрхийлж байсан хэдий ч энэхүү үйл ажиллагаа нь үргэлжилсээр байгаа тул энэхүү мэдэгдлийг олон нийтэд гаргаж байна.
Төрийн байгууллагын зүгээс энэхүү салбарыг бүрэн төлөөлөх боломжгүй буюу нийт мэргэжилтнүүдийн 10 орчим хувийг л хамарч буй хэн нэгэн цөөн гишүүнчлэлтэй холбоонд тусгай зөвшөөрлийн журмаар дамжуулан давуу байдал эрх мэдэл олгох үйл ажиллагааг манай Үйлдэрчний эвлэл энэхүү ажлын байран дээр байгаа ажилчдаа хамгаалах, ажилтан албан хаагчдын ажлын нөхцлийг нь сайжруулах, нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бололцоо бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү тусгай зөвшөөрлийн журмыг гаргахдаа нийт үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллага, зуучлагч нарын эрх ашиг сонирхолыг хамгаалж мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсож тэдний санал хүсэлтийг тусган ажиллахыг энэхүү мэдэгдлээр дамжуулан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлж байна.
Бидний энэхүү дэвшүүлж буй асуудал нийт үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын хөгжлөөс гадна нийт иргэд буюу үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, зуучлагч, эзэмшигч нарын эрх ашиг сонирхолын төлөө хийж буй үйл ажиллагаа гэдгийг дурдах нь зүйтэй байна.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.
Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагч Мэргэжилтэнүүдийн Үйлдвэрчний Эвлэл