Төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ.
Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулсан.
Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 400 мянган төгрөгийн хөнгөлөлт авах болж байна.
Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол мөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж 400 мянган төгрөг болж улсын эмнэлгийнхтэй ижил боллоо.
Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон хэвтэн эмчлүүлэх боломж нэмэгдэж байна.