Короновирусийн халдвартай холбоотойгоор ДЭМБ-аас өгч буй үндсэн зөвлөгөө их энгийн. Юуны тү рүүнд, халдвар тархалтаас өөрийгөө болон бус дыг хамгаалахын тулд хүн бүр амны хаалт зүүж, орсон ч, гарсан ч гараа маш сайн ариутган, дарх лаагаа дэмжих ёстойг анхааруулж буй. Харин ма найд амны хаалт болон ариутгалын бодис олдохгүй, олдсон нь өндөр үнэтэй байна, эмийн сангийн хан вирусээр далимдуулж хэт ашгийн төлөө улайрлаа гэх шүүмжлэл газар авч байна. Аюулт вирусийн халдвараас сэргийлэхэд шаардлагатай амны хаалт, ариутгалын бодис зэргийн хүрэлцээ, хангамж, бодит нөхцөл байдлын талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Энхжаргалтай ярилцлаа. Тус холбоо нь эм үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмийн сангуудын хамгийн том гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд Монголын эм зүйн салбарын хууль ёсны нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилготой ажилладаг. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГ, Гаалийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагатай хамтран ажиллаж иржээ.
-Амны хаалт олдохгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Та нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Короновирусийн халдвар урд хөршид дэгдэж, хэд хэдэн оронд илэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас анхааруулга гаргаж, эхний мэдэгдлээ хийсэн цаг үеэс л Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монголд амны хаалт үйлдвэрлэдэг нэг л үйлдвэр бий. Тэр нь “Мөнхийн тун” компанийнх. Тус үйлдвэр ердийн үед өдөрт 35-40 мянган ширхэг амны хаалт (нэг удаагийн) үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 30 хувийг буюу эмнэлгүүдийн хэрэгцээг 2-3 сарын нөөцтэйгөөр хангаж ирсэн. Харин одоогийн нөхцөлд улс орон даяар халдварын тархалт газар авч болзошгүй үед нэг л үндэсний үйлдвэр маань амны хаалтаар хангах болчихоод байна. Тус үйлдвэрийнхэн одоо хүний нөөцийн болон үйлдвэрлэлийн хүчин чадлаа бүрэн дайчилж, 24 цагаар ажиллаж байна. Вирусийн дэгдэлтээс өмнө 450 мянган ширхэг амны хаалт нөөцөд нь байсан. Гэвч Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргаж, иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэсэн эхний өдөр л бүгд дууссан. Үүнээс гадна “Ази фарм”, “Монгол эм импекс”, “Монос” гэх мэт компаниуд нэг удаагийн амны хаалт импортлодог. Тухайн үед тэдгээр компанийн оруулж ирсэн болон “Мөнхийн тун”-гийн нөөцөд байсныг хамтад нь тооцвол манайд сая гаруй амны хаалт байсан. Гэсэн ч хувь хүн амны хаалтыг хоёр цаг тутамд солих ёстойгоос гадна эмнэлгийн бүх шат ны байгууллагуудын хэрэглээ эрс нэмэгдсэн тул дотоодын болон импортын амны хаалтууд бүгд эхний хэдхэн өдөрт зарагдаж дууссан.
Мөн тасралтгүй 24 цаг ажиллаж байгаа тул “Мөнхийн тун” үйлдвэрийн түүхий эд багасаж байгаа. Тиймээс түүхий эд авах хүсэлт тавьчихаад буй. Арга ч үгүй шүү дээ. Манай ажлын хэсэг амны хаалтны нөөц, хангамжийг тодор-хойлсны дараа тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэх байгууллагууд маань Хятад, Орос, Казахстан, Солонгос улс руу нэмж захиалсан боловч Хятад улсын хувьд дотооддоо иргэдээ амны хаалтаар бүрэн хангах бодлого барьж эхэлсэн тул захиалгыг нийлүүлэх боломж бүрдээгүй. Казахстанаас 500 мянган ширхэг амны хаалт авахаар яриад байна. Гэх дээ үнэ нь нэмэгдээд нэг ширхэг нь 400 орчим төгрөг болсон. Хоёрдугаар сарын 3-наас хилийн тээвэрлэлт эхлэнгүүт оруулж ирнэ. Эмийн сангууд болон энэ төрлийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үнэ хөөрөгдөөд байна гэж иргэд маань ташаа ойлгож, буруутгахаас урьтаж, бодит мэдээлэл хүргэхэд ийм байна. “Ази фарм” компани гэхэд л эрүүл мэндийн байгууллагуудад нэг удаагийн амны хаалт үнэгүй олгосон шүү дээ. Ер нь бид бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Зарим талаар төөрөгдөл, бухимдлыг олон нийт өөрсдөө үүсгээд байх шиг. Эмийн сангаас гэр бүлийн хэрэгцээндээ 50 ширхэгтэй нэг хайрцаг амны хаалт авчихаад цагийн дараа орж ирээд дахин нэг хайрцгийг авах жишээтэй. Энэ нь түүнийг дамлан худалдаалж байна гэж хардах үндэслэл болж байгаа юм. Автобусны буу дал дээр амны хаалтыг эмийн сангийнхаас хэд дахин илүү үнээр худалдсан тохиолдол ч бий.
-Ариутгалын бодис, спирт ч бас хангалттай бус байна гэх шүүмжлэл гарсан.
-Ариутгал, халдваргүйтлийн бодисын тухайд одооноос ховордож байна. Манай холбооны 15 гишүүн үйлдвэрийн зургаа нь ариутгал, халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэх эрхтэй. Түүхий эдийн нөөцөө татчихвал үйлдвэрлэлээ шууд эхлүүлнэ гэсэн үг. Бид Эрүүл мэндийн яаманд болон спирт үйлдвэрлэгч байгууллагуудад хүсэлт гаргаж, холбоотой ажиллаж байна. Эрүүл мэндийн яам биднийг дэмжиж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ч хандсан юм билээ. Мөн “Зүүн хараа”, АПУ зэрэг хэд хэдэн компанид хүсэлт тавьсан байгаа тул албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагууд спирт үйлдвэрлэгчээс спиртээ татаж, ариутгал, халдваргүйтлийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл эхлэж, тасралтгүй хангахад бэлэн байгаа. Эхний ээлжинд эмнэлгийн байгууллагуудаа ариутгалын бодисоор таслахгүй байхыг зорьж байна. Мөн иргэдэд зориулан тохирох хэм жээгээр нь савлаж худалдана. Үйлдвэрийн нөхцөлөөс гадна эмийн сангуудын түвшинд буюу дотоод үйлдвэрлэлийн журмаар жижиглэн савлаж, хүртээмжийг нь нэмэгдүүлнэ.Дархлаажуулалтын янз бүрийн витаминууд, салимон гэх мэт дархлаа сайжруулах төрөл бүрийн эм, бэлдмэлүүдийн нөөц хангалттай бий. Үүнээс гадна уламжлалт аргаар дархлаагаа сайжруулж, халуун бүлээн шингэн хангалттай уух, ажил амралтаа зохицуулах зэргээр дархлаагаа дэмжээрэй. ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлогыг бид олон түмэнд хүргэж, түгээхийн төлөө ажиллаж байгаа.
-Гэхдээ харьяа байгууллагуудынхаа эмийн сангуудад та бүхэн хяналт тавьж чадаж байна уу?. Эмийн сангууд үнээ нэмсэн талаар иргэдээс гомдол ирж байна шүү дээ?
-Бид эмийн сангуудын амны хаалтын хүртээмж, үнийн талаарх талаар гомдол, хүсэлт, мэдээлэл авахаар байнгын утас (95155201) ажиллуулж байгаа. Одоогоор 10 гаруй эмийн сан амны хаалтыг өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл ирээд байна. Мэдээлэлтэй хамт нотлох баримтыг нь ч цуглуулж байгаа. Үнэхээр хэрэглэгчийн гомдол бодитой байвал холбооны зүгээс төрийн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран гэнэтийн шалгалт хийж, хариуцлага тооцно. Үндэсний үйлдвэрлэгчийн үнээр 150 төгрөгөөр авчихаад үнийг нь хэд дахин өсгөж хэрэглэгчид худалдаалбал дараагийн шатны арга хэмжээ авч, хяналт тавина. Зориулалтын бус амны хаалт ихээр оруулж ирж, дамлаж байгаа хувь хүн, байгууллагын талаарх мэдээлэл ч ирж байна. Бид эмийн сангууддаа амны хаалт, ариутгал, халдваргүйтлийн бодисын үнийг хэвийн, тогтвортой хадгалах, хангамжаа бууруулалгүй, аль болох жигд, хүртээмжтэй хангахын төлөө ажиллаж байна. Жишээ нь, “Нахиа”, Монос фарм” үйлдвэрүүд ариутгал, халдвар гүйтгэлийн бодисоо эмийн сангуудад жигд хүртээмжтэй байлгах зорилгоор нэг эмийн санд 20 литрээс ихгүйг олгож байгаа. Ингэж байж нэг үнээ барина.
-Амны хаалтыг монополь, том компаниуд нь олноор, давуу эрхтэй аваагүй биз дээ?
-Энэ тал дээр ч хяналт тавьж байгаа. “Эм” холбооны зүгээс эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад хандан үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй байж, иргэдэд хүртээмжтэй байлгах тал дээр хамтран ажиллах уриалгыг албан ёсны цахим хуудас, мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Ер нь жижиглэн худалдаанд ч дээд хязгаар тавьж өгсөн нь дээр. Уг нь нэг хүний өдрийн хэрэгцээ 4-6 ширхэг амны хаалт байгаа шүү дээ. Мөн маскаа зөв хэрэглэх зааврыг сайтар дагахгүй бол буцаад илүү өндөр эрсдэл дагуулахаар байгаа. Хоёр цаг л зүүх ёстой юм шүү.
-“Мөнхийн тун”-гийн үйлдвэрлэл тасралтгүй үргэлжилж чадах болов уу. Магадгүй түүхий эдээ татаж автал амны хаалтны хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол төрж байна.
-Хоёрдугаар сарын 3-наас хил нээнгүүт эхний ээлжийн түүхий эд орж ирэхээр байгаа. “Мөнхийн тун” захилгаа хийгээд, баталгаажуулчихсан. Энэ хооронд Казахстанаас амны хаалт ирнэ. Гэхдээ үнэ нь бага зэрэг нэмэгдэх талаар дээр дурдсан. Гаалийн татвар болон тээврийн зардал нэмэгдвэл өссөн үнээр хүргэх болов уу гэж таамаглаж байна.
-Түүхий эдтэй болчихвол дотоодод үйлдвэрлэж байгаа амны хаалтны үнэ ч өсөхгүй биз дээ?
-Түүхий эдийн үнэ нэмэгдэхгүй бол үнэ өсөхгүй.
-Дотоодод үйлдвэрлэж байгаа амны хаалт олон улсын шаардлага хангах уу. Ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс чанарын хувьд ялгаатай юу?
-Олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан, ялгаагүй. Гэхдээ хэрэглэгчид амны хаалтны хэд хэдэн төрөл байгааг мэдэх ёстой. Зориулалт, материал, төрлөөсөө хамаараад үнэ нь өөр өөр. Үүнийг мэдэхгүйгээс болж нэг удаагийн амны хаалтыг бусад өндөр өртөгтэй амны хаалттай андууран үнэ нь өндөр байна гэж шүүмжлээд байгаа тал бий. Бид энэ удаа эмнэлгийн зориулалтаар нэг удаа хэрэглэдэг амны хаалтын талаар түлхүү ярьж байна шүү дээ.
-Энэ удаагийн халдварын дэгдэлт короновирусийн анхны тохиолдол биш. Цаашид ч элдэв вирусийн халдвар тархахгүй гэх баталгаа алга. Ийм үед манай улс эрсдэл багатай ажиллах гол бэлтгэл нь юу юм бэ?
-Өмнө нь ч хэд хэдэн удаа вирусийн халдвар дэгдэж байсан. Тухайн үед ч бид төрийн байгууллагатайгаа хамтран ажиллаж ирсэн. Харамсалтай нь, манайд энэ төрлийн бүтээгдэхүүний улсын нөөц гэж алга. Тиймээс гэнэтийн халдварын дэгдэлт үүссэн, эрсдэлт нөхцөлд богино хугацаанд хомсдол үүсэж, ард түмнийг сандаргаж, эмийн сан үнэ нэмлээ гэх асуудлууд гараад байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарын эрсдэлийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, менежментийг ихэнх эрүүл мэндийн ажилтнууд мэдэхгүй байна. Эм хангамжийн салбарынхны хувьд 1990 оноос хувийн хэвшилд бүрэн шилжиж, эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой бүх асуудлыг нуруундаа үүрч яваа. Ингэхдээ эм, эмнэлгийн хэрэгслээр тасалдуулах, төр болон ард түмэндээ гомдол мэдүүлсэн удаагүй. Ямар ч халдварын дэгдэлт, эрсдэлийн үед төр, ард түмэнтэйгээ хамтраад, үүрч дүүрээд л гардаг даа.
-Баярлалаа.