Яг одоо Засгийн газар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонсож, хил хаах асуудлыг хэлэлцэж буй юм.
Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 02 хүртэл БНХАУ руу зорчихыг хориглох шийдвэр гаргасан байна. Мөн Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй юм байна.
Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ гэж шийдвэрлэсэн тухай Засгийн газраас мэдээллээ.
Хуралдаан үргэлжилж байна.