Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэж энэ жил сар шинийн бөхийн барилдаан, төрийн золголт хийхгүй гэсэн шийдвэр гаргалаа.
Албан ёсоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байх, гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх нь зүйтэйг Улсын Онцгой комиссоос зөвлөж байна.
Засгийн газрын өчигдөрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх" чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн юм.