Томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна. Иймд Нийслэлийн ЗДТГ-аас иргэд, олон нийт цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүйг анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх хэрэгтэй” хэмээн хэллээ.