Өнгөрсөн ням гарагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон улсаас коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг захиалсан тухай мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр орой коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг хүлээн авсан байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар хэлэхдээ "Шинэ коронавирусийн халдварыг оношлох боломжтой оношлуурыг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авлаа. Шуурхай ажиллаж оношлуурыг хүлээн авснаар үгүйсгэх, баталж нотлох шаардлагатай халдварын сэжигтэй тохиолдлуудыг тогтоох боломж бүрдлээ. Шинэ коронавирусийн халдварыг цаг алдалгүй оношилж, тогтоох лабораторийн боломж бүрдсэн" гэдгийг хэлсэн юм.