БНХАУ-д коронавирус дэгдэж, Монгол Улсад халдварлах өндөр эрсдэлтэй байгаа тул маргаашнаас /2020.01.25/ ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл БНХАУ-тай хиллэх, хилийн боомтуудыг хаах саналыг Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа. Энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэх юм. Энэ хугацаанд мөн олон нийтийн ажил зохион байгуулахыг хориглох санал гаргаад байна.