Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хаалттай шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гантулгад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн юм.