Америкийн Лос Анжелес хотын метронд нэгэн гэр оронгүй эмэгтэй Италийн хөгжмийн зохиолч Жиакомо Пуччинигийн "Жанни Скикки" дуурийн хэсгээс дуулж буй бичлэг нийтийн сүлжээгээр ихээхэн тархсан аж. Бичлэгийг тус хотын цагдаагийн байгууллага өнгөрсөн есдүгээр сард Твиттер хуудсандаа байршуулсан бөгөөд ердөө хоёр долоо хоногийн дотор уг бичлэгийг сая гаруй хүн үзжээ.
4 million people call LA home. 4 million stories. 4 million voices...sometimes you just have to stop and listen to one, to hear something beautiful. pic.twitter.com/VzlmA0c6jX
— LAPD HQ (@LAPDHQ) September 27, 2019
Бичлэгт гарч байгаа эмэгтэйг Эмили Замурка гэдэг бөгөөд тэрбээр 1990-ээд оны эхээр Оросоос АНУ-д цагаачилж, асрамжийн газар, ресторанд зэрэг газруудад ажиллаж байж. Шил шилээ даран гарсан гай зовлон мөн эрүүл мэндийн асуудал түүнийг орон гэргүй болоход хүргэсэн байна. Ажилгүй, орон гэргүй Эмили тааралдсан газраа хоног төрүүлдэг гэнэ. Бүсгүйн өөрийнх нь ярьснаар бол тэрбээр багасаа л дуулсан бөгөөд зурагтаар гарах дуурийн дуулаачдыг дуриан дуулдаг байжээ. 52 настай Эмили Замуркад ойрын ирээдүйд мэргэжлийн студид бичлэгт орох санал тавьж магадгүй аж. “Грэмми” шагналд хоёр удаа нэр дэвшсэн хөгжмийн зохиолч, продюсер Жоэл Даймонд орос бүсгүйд өөрийн “Silver Blue Records” студитай гэрээ хийхийг санал болгохоор зэхэж байгаа гэнэ. Мөн Лос-Анжелес хотын Зөвлөлийн гишүүн Бранимир Квартук Эмилид шинэ хорооллын нээлтэд дуулах санал тавьжээ.