Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо урд хөршийн урлаг соёлын томоохон тоглолт, кино феставал, ахуй байдлыг илтгэсэн үзвэр, хатгамал, уран зургийн үзэсгэлэн үүдээ дэлгэж буй. Монголын үндэсний уран зургийн галерейд өчигдөр энэхүү цуврал арга хэмжээний албан ёсны нээлт боллоо. Түүнчлэн энэ өдөр Хүүхлийн төв номын санд монгол хэлнээ хөрвүүлсэн дэлхийд алдар нь түгсэн “Хүйтэн уулын бичиг”, “Улаан асрын зүүд”, “Гурван улсын үлгэр”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зэрэг номуудыг бэлэглэсэн билээ.
Уншигч та бүхэн энэ өдрүүдэд Монголын үндэсний уран зургийн галерейд саатаж түмэн газрын цайны замын түүхтэй танилцаж, Хятадын хатгамалын сор бүтээл, Монгол морьдыг уран зурагт хэрхэн амилуулсныг сонирхож болох нь. Үүнээс гадна Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн”, “Icinema” кино театруудад улсдаа үзэгчдийн тоогоор тэргүүлсэн топ 10 кино өнөөдрөөс тав хоногийн турш “үзэгчдийн хүртээл болох юм байна. “Хайр бялхсан торгоны зам” цирк, үшүгийн үзүүлбэрийг энэ сарын 5-ны үдэш үзэж сонирхоорой.