Монголчуудын аж амьдралыг олон улсад таниулах “Баруун Монголд явганаар аялсан нь” баримтат киног АНУ-ын “Discovery channel” телевизийнхэн бүтээж байна. Тус багийнхан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Хотон нуураас Улаанхус сум дахь Бага Ойгор хүртэл 110 км замыг явган туулжээ.
Ийн аялахдаа орон нутгийн иргэдийн өдөр тутмын аж амьдрал, зан заншилтай танилцаж, киноны зураг авсан аж. Үүнээс гадна ирэх аравдугаар сард болох Бүргэдийн баярын үеэр дахин зураг авахаар төлөвлөсөн юм байна. Уг бүтээлээ ирэх 2020 оны аравдугаар сард олон нийтийн хүртээл болгох гэнэ. “Discovery channel” телевизийнхэн манай улсын, аялал жуулчлалын “Grand Altai travel” компанитай хамтран ажиллаж байна.