ЭМС-ын 2022 оны А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурлыг долдугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч нар бүхий 166 эмч, мэргэжилтэн оролцов.
Энэ удаагийн хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, 2020-2024 оны эхний хагас жил”; ЭХЭМҮТ-ийн ДТСТ-ийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Чинзориг “Тохиолдлын танилцуулга”; Орхон аймгийн ЭМГ-ын Хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнлхам “Тохиолдлын танилцуулга”; ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Я.Хишигсүрэн “Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон жирэмсний хяналтын явцад эхийн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлж, эмчлэх, ялангуяа, шинж тэмдэггүй бактерурийг эрт илрүүлж, эмчлэх, цаашид, бүлгийн хяналт хийх удирдамж боловсруулж, улсын хэмжээнд нэвтрүүлэх шаардлагатай болохыг онцлов. ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч Я.Хишигсүрэн жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, иргэдэд зайлшгүй өгч байх зөвлөмжүүд, ЭМС-ын А/262 тоот тушаалын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэн ажиллахын чухлыг анхаарууллаа. Цахим хуралд идэвхтэй оролцсон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа
Эх сурвалж: ЭМЯ