Эдийн засагч Р.Шинэгэрэл хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгож бууруулах нийтийн цахим өргөдөл гаргасан. Үүнд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зурснаар Төсвийн байнгын хорооноос эл асуудлыг судалж шийдвэрлэх, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулан байгуулаад буй. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Г.Очирбат, О.Амгаланбаатар нар хамтран эл санаачилгыг ажил хэрэг болгохоор Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Тэгвэл гишүүд санаачлан боловсруулсан төсөлдөө Засгийн газрын санал, дүгнэлтийг авахаар Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэд хүсэлт хүргүүлжээ. Засгийн газраас хариу ирүүлсний дараа уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих аж.
Ж.Сувд