Ам.долларын ханш энэ он гарснаас хойш тасралтгүй чангарсаар өдгөө 3600 төгрөгт хүрээд буй бол юанийнх 500-гаас давлаа. Монголбанкны өчигдрийн албан ханшаар нэг юань 491.21 төгрөгтэй тэнцэж байсан бол арилжааны банкуудад 498500, валют арилжааны захад 501 төгрөгт хүрсэн байв. “Найман шарга”-д ченжүүд юанийг өчигдөр 497-498.5 төгрөгөөр худалдан авч, үүнээс 1.5-4 төгрөгөөр илүү үнээр борлуулж байсан юм. Юанийн ханш 501 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 32.39 төгрөг буюу 6.9, энэ оны эхэн үеийнхээс 25.33 төгрөг буюу 5.3 хувиар өссөн дүн болж байна. Импортын бараа, бүтээгдэхүүнийхээ 40 орчим хувийг БНХАУ-аас авдаг манай улсад юанийн ханшийн чангарал бусад валютаас жинтэй тусаж, иргэдийн амьжиргаа муудах, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, худалдааны салбарын ашиг буурах нөхцөл болдгийг эдийн засагчид анхаарууллаа.
Н.Мишээл