Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2025 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 2-ны өдөр иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байсан гэнэ. Түүн дотроо төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 168 дуудлага хүлээн авчээ.