Говийн бүсэд гадаргын ус татах Орхон Онги, Хэрлэн Тооно төслийн Орхон Онги төслийн эхний шатны “Цагаан бургастай-Онги” усан цогцолборын "ЦАГААН БУРГАСТАЙ-ОНГИ" усан цогцолбор эколгийн төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн хүрээнд хийгдэх "Цагаан бургастай-Онги" усан цогцолборыг байгуулж, Улаан нуурыг сэргээх экологийн төслийг хэрэгжүүлэх санамж бичигт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн бүс, Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бүсийн Засаг дарга нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Онги гол болон Улаан нуурыг сэргээхэд усны төвшин тогтворжиж, 29 мянга гаруй хүн ард, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэх юм.
Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.