Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй буурсан, өнгөрсөн оны мөн үеийнхээс болон олон жилийн дунджаас 10-60 см-ээр бага байгааг Цагуур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Иймд орон нутгийн иргэд, малчид, тээвэрчдийг гол, нууран дээгүүр зорчихгүй, баталгаат гүүр, гармаар явахыг анхаарууллаа. Түүнчлэн цас, мөс эрчимтэй хайлж байгаагаас гол, нуурын усны түвшин эрс нэмэгдэж, сайр,гуу жалга бүхий хэсгүүдээр үер буух эрсдэл орон нутагт хаа сайгүй нүүрлэснийг сануулсан юм. Иймд малчдыг голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв
2024-04-03

Сургууль, орон сууцын зоорь, айл өрх усанд автав

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өчигдөр өгөв. Түүний мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Цасны зузаан долоон см байгаа нь зудын эрсдэлийг бууруулжээ. Харин шар усны үер нэмэгдэх төлөвтэйг анхааруулав. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд уржигдар шар усны үерийн 16 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, орон сууцын барилгын зоорийн давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг үерт автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангасан байна
2024-04-03

Хятадын иргэний захиалгаар нутаг нэгтэнд нь халдсан этгээдүүдэд ял шийтгэлээ

Үүний дараа Г.Билгүүний хамаарал бүхий Ш гэдэг хүнийг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардан барьцаалж, Налайх дүүргийн нутагт аваачин хутга тулган эрүүл мэндэд нь халдаад зогсохгүй хууль бусаар хорьж, хэд хэдэн дүүргийн нутаг дэвсгэрээр дамжуулан авч яван хүчээр алга болгох хэрэг үйлдсэн байна. Тэд үүнээс өмнө 2021 онд Гандантэгчэнлин хийдийн гадаа, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дахь зочид буудал, баар, караоке бүхий үйлчилгээний төвийн дэргэд нэг бус иргэнд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт холбогджээ. Бас тэдний нэг нь архины онцгой албан татварын хуурамч тэмдэгт их хэмжээгээр хадгалж, ашигласан хэрэг өдүүлсэн гэнэ. 
2024-04-03

Эзэнгүй, стандартгүй отоглох цэгүүд

Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, улсын тусгай хамгаалалттай бүсэд аялагчид хаа дуртай газраа асар барьж, хоноглодог явдлыг манай улс таслан зогсоохоор “тэмцэж” буй. Дундговийн Цагаан суварга, Хэнтийн Цэнхэрмандал дахь Хар зүрхний хөх нуур, Өмнөговийн Ёлын ам, төрийн тахилгат Их богд уул, алхагч, авирагчдын жим гарсан Асралт хайрхан, жил болгон гадаад, дотоодын олон мянган аялагчийн хөлд дарагддаг Хөвсгөл, Өгий, Хяргас, Буйр зэрэг үзэсгэлэнт нуурыг зорин очвол сандал, сүүдрэвч, асар барих талбай, хогийн сав, ариун цэврийн байгууламжтай тусгай цэг угтах вий
2024-04-03

Таны ажлын байр эрүүл үү, хортой юу

Ажлын байран дахь хортой уур амьсгал гэх ойлголт олон улсад эрчимтэй тархаж байна. Энэ нь химийн идэвхт нэгдэлтэй орчинд ажиллах тухай ойлголт огт биш. Харин ажлын байран дахь хүн хоорондын таагүй уур амьсгалаас үүдэлтэй асуудлыг хэлдэг байна. Стэнфордын их сургуулийн профессор Жеффри Префер “Цалингийн төлөөх үхэл” номдоо ажлын байран дахь хортой уур амьсгал нь нас баралтын тэргүүлэх шалтгааны тавд “жагсдаг”-ийг дурджээ. Тэрбээр судалгаагаараа ажиллах хүчний буруу менежмент, ажлын байрны хортой уур амьсгал нь АНУ-д жилд 120 000 гаруй хүний аминд хүрдгийг тогтоосон гэнэ. 
2024-04-02

Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдээрэй

Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 2007 онд бүх гишүүн орныг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж, таниулах арга хэмжээ авахыг уриалсан юм. Үүнтэй холбогдуулан 2008 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр “Монголын аутизмын холбоо” ТББ сургууль, цэцэрлэгүүдийг “Хамтдаа эвлүүлцгээе” аянд нэгдэхийг уриаллаа. Өөрөөр хэлбэл, уг аяны хүрээнд дөрөвдүгээр сарыг аутизмыг таниулах сар болгон, сургууль, цэцэрлэг төдийгүй бүхий л аж ахуйн нэгж, байгууллагыг энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагаа өөрчлөхийг хүсэв.
2024-04-02

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НТГ-ын дарга байсан Ч.Сайханбаяр нарыг шалгаж дуусав

УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэднийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийнхан төсвөөс их хэмжээгээр мөнгө авч байсан хэмээн шалгаж эхэлсэн юм.
2024-04-02

Л.Номин “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн анхны эмэгтэй нисгэгч боллоо

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Л.Номин өнгөрсөн сарын 29-нд анхны бие даасан нислэгээ Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд үйлдсэн юм. Ингэснээр тэрбээр хамгийн том тийрэлтэт агаарын хөлөг буюу “Боинг 737” загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч боллоо. Л.Номин нь 2018 онд Канад улсад нисгэгчээр сургууль төгсжээ. Тэрбээр бие даасан нислэг үйлдэхээс өмнө багш нартайгаа 200 цаг бэлтгэл хийсэн байна. Мөн өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөн авсан гурав дахь үеийн нисгэгч аж.
2024-04-01

Сагсан бөмбөгчид Сингапураас хүрэл медальтай ирэх нь

Сингапурт энэ сарын 27-31 болсон сагсан бөмбөгийн “FIBA 3х3 Asian cup-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өрсөлдлөө. Эрэгтэйчүүд хэсгээ тэргүүлэн эхний тоглолтдоо Шри Ланкийн багийг 15:13-аар хожиж, хоёр дахьдаа Тайландын тоглогчдыг 20:19-өөр илүүрхэн шилдэг наймд шалгарав. Хасагдах шатны тоглолтод Катарын шигшээг 19:11-ээр хожиж, шилдэг дөрөвт үлдэн хагас шигшээд Австралийн багт 11:21-ээр ялагдсан юм
2024-04-01

Монголд анх удаа цутгамал ул үйлдвэрлэв

“Best shoes” компанийнхан Монголд анх удаа цутгамал ул хийх технологи нэвтрүүллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн технологио өргөжүүлсэн тул эдгээр гутлаа гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж бүрджээ. Цутгамал гутлын ул нь эх биед резинийг шууд цутгадаг, оёдолгүй гэдгээрээ давуу талтай аж. Тус компанийнхан монгол малын арьсыг үйлдвэрлэлдээ ашигладгаараа онцлогтой.
2024-04-01

Шувуудын гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Монгол орны жигүүртэн-2024” гэрэл зургийн уралдааныг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгээс зарлалаа. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 7 хүртэл хүлээн авах гэнэ. Энэхүү уралдааныг Монголын шувуу ажиглагчдын клубийн ес дэх удаагийн уулзалтын хүрээнд зохион байгуулж байна. Уулзалтын үеэр мэргэжлийн шувуу судлаачид, туршлагатай ажиглагч болон гэрэл зурагчдыг хамруулсан хэлэлцүүлгийг өрнүүлэх нь. Шувуудын амьдрах орчныг танин мэдэх, тэднийг хамгаалахад иргэдийг уриалах зорилгыг зохион байгуулагчид тавьжээ.
2024-04-01

20 дахь удаагийн “Венийн вальс”-ын товыг гаргажээ

20 дахь удаагийн “Венийн вальс” цэнгүүнийг энэ сарын 27-нд “Шангри-Ла” зочид буудлын их танхимд зохион байгуулахаар товложээ. Энэхүү арга хэмжээг Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд эв найрамдлын бэлгэдэл болгон зохион байгуулах гэж буй аж. Бүжгийн уг цэнгүүнийг манай улсад 2000 оноос хойш зохион байгуулж байгаа. Монголын урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжсөн уг цэнгүүнд оролцогчид хар зангиагаар жигдрэх гэнэ.
2024-04-01

Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, театрын тайзнаа өөрийгөө “хөглөх” боломжтой

Томоохон театрын тайзнаа жүжигт тоглож буйгаар өөрийгөө төсөөлөн, толины өмнө үгээ бэлдэж байгаагүй хүн цөөн болов уу. Тэгвэл тэрхүү мөрөөдлөө биелүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, найруулагч Л.Таванбаяр “Жаалхүү” драмын сургалтаараа дамжуулан олны хүслийг биелүүлж эхлээд байна. Тус сургалтад хамрагдсанаар стрессээс ангижрах, баг хамт олноор ажиллах, уран бүтээлч хандлагаас таашаал авах, өөрийгөө илэрхийлэх, гоо зүй болон ёс зүйн мэдрэмжээ зөв чиглүүлэх чадварт суралцах аж.
2024-04-01

“Хүн домог” бүжгийн наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна

“Хүн домог-2024” бүжгийн үндэсний их наадмын нэгдүгээр шат өнгөрсөн сарын 28-наас эхлэв. Өнөөдрийг дуустал үргэлжлэх эл наадам хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хоёрдугаар шат нь ирэх наймдугаар сарын эхний долоо хоногт болох юм байна. 
2024-04-01

Б.БАТБИЛЭГ: Найз нараа инээлгэдэг байлаа гээд үзэгчдийг инээлгэж чадна гэсэн үг биш л дээ

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Уг өдрийг тохиолдуулан энэ цагийн хамгийн алдартай, нэр бүхий комедиан, олон хүний танихгүй танил, “UB Comedy” клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ярилцлаа. Стэнд-ап комеди урлагийг эх орондоо нутагшуулсан түүний “UB Comedy” клуб энэ жил 10 нас хүрч байна. Тэрбээр олон нийтэд хэт нээлттэй, задгай ярьдаг хэмээн шүүмжлүүлдэг ч бусад хэвлэлд хөндөөгүй агуулга, яриагүй сэдэв үй олон байсан билээ. Ярилцлагын зарим хэсэгт зочин маань хошин чадвараа эелдгээр гайхуулж, уур амьсгалыг эерүүлж байлаа. Түүний ярилцлагад уншигч та бүхэн анхаарлаа хандуулна уу.
2024-04-01

Дөрвөн удаа нэр дэвшиж зорьсондоо хүрсэн Прабово

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв. 
2024-04-01

Э.БАТМАГНАЙ: Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн дулааны цахилгаан станц барих боломжтой

Дэлхий нийтийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглахыг чухалчлах болсон. Манай улсад ч эл жишгийг нэвтрүүлэхийг хичээж байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Батмагнай халуун рашааныг ашиглан дулааны цахилгаан станц барих боломжтойг тогтоожээ. Тэрбээр Цэнхэрийн халуун рашааны бүс нутагт хийсэн геофизикийн судалгаагаараа Швейцар улсын Цюрихийн Технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрхүү станцаар Архангай аймгийн төвийг дулаанаар бүрэн хангах боломжтойг тогтоожээ. Судалгааных нь үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.
2024-04-01

“Хөх толботон” маршрут нээх санаачилга дэвшүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж, Сөүл хотод болсон “Go Mongo¬lia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Засгийн газрын тэргүүн “2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлсэн. Энэ нь зөвхөн уул уурхайн биш, аялал жуулчлалын салбарын өсөлт байсан юм
2024-04-01

“Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувьд барих бодлого баримтална”

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн төлөв байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан бодлогын баримт бичгийг “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Төсвийн тухай хуульд өнгөрсөн оны долоодугаар сард нэмэлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад олон нийтээс санал авахаар заасан юм. Эл хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцон, макро эдийн засгийн төлөв байдал, баримтлах бодлого, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, өрийн удирдлагын стратегийн талаар мэдээлэв. 
2024-04-01

4470 айл шар усны үерт өртөх эрсдэл өндөр байна

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрынхан хамтран улсын хэмжээнд шар усны эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үнэлгээнд 20 аймгийн 315 сумыг хамруулсан байна. Үүнээс 161 сумд эрсдэлийн түвшин өндөр гэсэн дүн гарчээ. Тэр дундаа долоон аймгийн 53 сумын 4470 айл шар усны үерт өртөх эрсдэл маш өндөр гэнэ. Үүнд Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Ховд аймаг хамрагджээ. Үерийн эрсдэлтэй бүсэд оршин суугаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг УОК-оос орон нутгийн удирдлагад зөвлөсөн байна.
2024-04-01