Тамирчид Чөлөөт бөхийн холбоог шүүмжиллээ
Хэвлэлийн бага хурлын үеэр Гавьяат тамирчин П.Орхон “Манай холбооны ерөнхийлөгч өнгөрсөн жилийн гуравдугаар сард томилогдсон ч тамирчдаа дэмжилгүй өнөөг хүрлээ. Бид шаардлага хангаагүй зааланд бэлтгэл хийж байна. Тамирчдын хураамжийн мөнгөөр УАШТ зохион байгуулдаг. Дэлхийн чансаа олгох тэмцээнд зардал мөнгөгүйн улмаас оролцоогүй үлдсэн бөх цөөнгүй бий. Монголд өнгөрсөн жил Азийн АШТ зохион байгуулсан. Тус тэмцээний тайлан, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн асуудал одоо ч тодорхой бус. Манай холбоо олон улсад 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс биднийг дэмжих хүн олддоггүй өрнөөс нь айгаад зугтчихдаг” гэв.
2023-06-09
Гепатитын халдварын тархалт Монголд өндөр байна
Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төв, МУИС хамтран “Гепатитын дельта вируст халдварын оношилгоо, эмчилгээний шинэ хандлага” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Энэ үеэр “Гепатитын дельта вирусийн халдвар бэлгийн замаар дамжих боломжийг молекул биологийн түвшинд судалсан нь” судалгааны үр дүнг танилцуулсан юм.
2023-06-09
Гадаад валютын албан нөөц 3.89 тэрбум ам.долларт хүрэв
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.89 тэрбум ам.долларт хүрснийг Төвбанкны цахим хуудсанд мэдээллээ. Энэ нь өмнөх сарынхаасаа 5.57, 2023 оны эхнээс 14.63 хувиар өссөн үзүүлэлт болов. Эл тоо нэгдүгээр сард 3.55, дараа сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69 тэрбум “ногоон” байсан билээ. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сараас хойш нэмэгдсэн гэсэн үг.
2023-06-09
Тусгай хамгаалалттай газрын хууль зөрчсөн 47 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлжээ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, тогтоомж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгаль орчинд хохирол учруулж, бохирдол үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, газар ашиглах эрхийг нь цуцлах саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр болсноо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард тус газраас тусгай хамгаалалттай бүсэд хийсэн хяналт шалгалтаар 42 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох зөрчил илрүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэн, 120 сая төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулжээ.
2023-06-09
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалт зохион байгуулж байгаа юм.
2023-06-09
Бэлэн байдлын сургуулилалтад иргэд хайхрамжгүй хандлаа
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалтыг өчигдөр улс даяар 16.00 цагт зохион байгууллаа. Энэхүү үйл явдалд иргэд хэрхэн оролцож байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд очив. Учир нь тус худалдааны төвийн гаднах талбайг түр цугларах цэгээр тогтоосон юм.
2023-06-09
Монгол Улсын иргэн дээд шагнал хүртлээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн дээд шагнал хүртлээ. Энэтхэг, Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд дээрх шагналыг хүртээсэн бөгөөд БНЭУ-ын Дэд ерөнхийлөгчийн шийдвэрээр ийнхүү шагнажээ. Тус улсын Дэд ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс манай улсад Энэтхэг улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Д.Одбаярт шагналыг гардууллаа. Гадаадын иргэнд жилд нэг удаа олгодог уг шагналыг Монгол Улсын иргэн анх удаа хүртсэн нь энэ.
2023-06-08
З.ТЭМҮҮЛЭН: Зурагтаар хөлбөмбөгийн тэмцээн үзээд тоглож эхэлсэн
Улмаар Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигт хүрэл медаль хүртэхдээ клубийнхээ нэрийн өмнөөс гоолын самбарт нэрээ гаргасан хамгийн залуу тамирчнаар тодорсон. З.Тэмүүлэн хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжилж буй “Mobi premier league 2022-2023” тэмцээнд өрсөлдөж, улирлын 23 тоглолтын дараах байдлаар багийнхнаасаа 14 гоол оруулсан юм. Лигийн мэргэн буучдын жагсаалтын зургадугаарт бичигдсэн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
2023-06-08
79 компанийн үнэт цаасыг бүртгэлээс хасах нөхцөл үүсжээ
Тухайлбал, “Хот девелопмент”, “Дархан хөвөн”, “Э-Транс ложистикс” зэрэг 68 компанийн хувьцааны хөрвөх чадвар хангалтгүй, үнэт цаасных нь арилжааны идэвх муу байсныг сүүлийн гурван жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээс танилцуулав.
2023-06-08
Авто замын засвар, арчлалтын компаниудыг нэгтгэх нь
Тэдгээр нь тус бүртээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй бөгөөд нэгтгэснээр нийт 38 тэрбумд хүрэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. 20 компанийн ТУЗ болгонд 9-11 хүн ажиллаж, тогтмол цалин авч ирснийг тэрбээр хэлэв.
2023-06-08
Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн зарим ажил зогссон гэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингөөс Шадар сайдад тавьсан асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонсов. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн танилцуулснаар бүтээн байгуулалтын ажлыг технологийн бус барилга, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламж гэсэн дөрвөн хэсэгт хуваан хэрэгжүүлж буй аж.
2023-06-08
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд автоматжуулсан систем нэвтрүүлнэ
Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулийг баримтлан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг. Дэлхийн шилдэг сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Энэ үйл явцыг олон нийтэд нээлттэй болгохын тулд автоматжуулсан систем нэвтрүүлнэ” гээд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэгтэйг тэмдэглэлээ.
2023-06-08
Улсын хэмжээнд инфляцын түвшин 11.3 хувьтай байна
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр, төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг бөгөөд 221 нь импортынх юм. Тэдгээр нь нийт жингийн 46 хувийг эзэлж буй. Манай улсын инфляцын зорилтот түвшин 4-8 хувь ч ийнхүү хоёр оронтой тоонд хэвээр байна.
2023-06-07
730 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж байна
Бага ангийн буюу 6-11 настай хүүхэд хоногт хоолноос авах шим тэжээлийнхээ 35 хувийг сургуулийн хоолноос авах ёстой аж. Гэтэл өдгөө үүний 50 хувийг л үдийн хоолоор олгож байгаа гэнэ. Тиймээс хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, дунд болон ахлах ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулах шаардлагатайг оролцогчид хөндөж байлаа. Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардлын тухайд өдрийн 2475 төгрөг байгаа аж. Эл дүнг нэмэгдүүлэхийн тулд аав, ээж, асран хамгаалагчаас тодорхой хувийг гаргах боломжтой, эсэх талаар судалгаа явуулахад хамрагдсан 27 956 хүний 56 хувь нь дэмжинэ гэж хариулжээ.
2023-06-07
Топ 5 лигийн товч дүгнэлт
Европын хөлбөмбөгийн 2022-23 оны улирал өндөрлөлөө. Энэ удаад шилдэг таван лигийн үр дүнгийн талаар товч танилцуулъя.
2023-06-07
Л.Месси хаачих вэ
Түүний дараагийн багийн талаарх эхний таамаг мэдээг “Diario Sport” нийтлэв. АНУ-ын MLS-ийн “Интер майами” баг Л.Мессид дөрвөн жилийн 200 сая еврогийн цалин амласан тухай эхлээд мэдээлсэн бол үүнээс долоо хоногийн дараа Саудын Арабын “Аль Хилаль” баг зургадугаар сарын 6-нд түүнийг шинэ тоглогчоороо танилцуулна гэж “цуурав”. Үүнээс гадна Л.Месси “төрөлх” гэж болох “Барселона” багтаа эргэж очно гэсэн цуу яриа өрнөсөөр байна. Леотой нөхөрсөг харилцаатай Каталоны багийн ерөнхий дасгалжуулагч Хави ч хуучин багийн андаа эргэж ирэхийг хүлээж буй, энэ бол багийнх нь гол зорилго гэдгийг Ла лигийн сүүлийн тойргийн тоглолтын өмнө мэдэгдсэн. “Би түүнтэй ярилцсан. Гэхдээ бүх зүйл эцсийн эцэст Леогоос өөрөөс нь хамаарна” гэж Хави хэлсэн билээ.
2023-06-07
Мэдээллийн технологийн экспог 16 дахь жилдээ зохион байгуулна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo-2023”-ыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд энэ сарын 9-11-нд зохион байгуулна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигчээр ЦХХХЯ, БШУЯ ажиллах юм. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор болжээ.
2023-06-07
Томоохон голууд үерийн түвшнийг давжээ
Монгол орны ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт хур тунадас орсон байна. Долоо хоногийн нийлбэр дүнгээр Булган аймгийн Орхон сумд 72.2, өдрийн дунджаар Гурванбулагт 54 мм хур тунадас орсон нь хамгийн их үзүүлэлтэд тооцогдож буй аж. Борооны улмаас томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг ЦУОШГ-аас өчигдөр мэдээллээ.
2023-06-07
Хамгаалалтын захиргаад жуулчин хүлээж авахад бэлдэж эхэлжээ
Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан тусгай хамгаалалттай газрууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ базааж, хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулж байна. Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Увс аймгийн БОАЖГ, Завхан сумын ЗДТГ-тай хамтран Хяргас нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газруудын үйл ажиллагаатай танилцжээ.
2023-06-06