Нийслэлийн Баянгол дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдааны төвийн дэргэдэх дулааны худгаас энэ сарын 16-нд нэг цогцос олджээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн зургаан ажилтан очиход нас бараад нэлээн удсан бололтой байсан гэнэ. Нэр, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган, тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүлээлгэн өгчээ.