С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял сонссон. Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хаалттай болж, шүүх дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Шүүх хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар нарт оноосон 24-25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.
Тодруулбал, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жилийн хорих ял, Т.Чимэгээд 24 жилийн ял оноосон юм.