Сүхбаатар дүүргийн нутагт марк, улсын дугаар нь тодорхойгүй машины жолооч өнгөрсөн бямба гаригт явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ.
Мөн тэр өдөр Баянзүрх дүүргийн Шархадны замд “Тоёота Хариер” маркийн машины жолооч Ж явган зорчигч таван настай хүүг мөргөж гэмтээв. Дашрамд дуулгахад, өнгөрсөн амралтын өдөр Замын цагдаагийн албанд 552 дуудлага, мэдээлэл ирснээс 422 нь зам, тээврийн ослынх байж. Үүний улмаас 20 хүн гэмтсэний 16 нь явган зорчигч аж.