Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрынхан 2015 оны есдүгээр сард Ноён ууланд хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоож, улмаар 29 шуудайтай шороог нь хураан авсан аж. Улмаар Цагдаагийн газартаа авчирсан байсан ч нөгөөх нь алга болсон гэнэ. Хураан авсан тогтоол нь байгаа эсэхийг ч тухайн үед алт олборлож байсан нинжа нар мэдэхгүй байгаа юм. Хэрхсэн тухай баримтаа хэргийн холбогдогч нарт танилцуулаагүй гэдгийг тухайн үед гар аргаар алт олборлож байсан хүмүүс мэдээлсэн юм. Тухайн үед Ноён ууланд алт олборлож байсан хүмүүсийг шалгах, тараахаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 40 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлыг хэсэг гарч очоод их хэмжээний алттай шороо хураан авсан нь үнэн гэдгийг Хэв журмын цагдаа нар нь хэлсэн. Тэр 29 шуудай алттай шороо хэрхсэн нь тодорхойгүй, цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд нь завшсан уу, эсвэл устгасан уу гэдгийг хэн ч мэдэхгүй байна.