Согтуурсан үедээ бүлэглэн хүн зодож амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тухайлбал, БЗД-ийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "баарны гадна хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээллийг хоёрдугаар сарын 11-нд Шуурхай удирдлагын хэлтэс хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад БЗД-ийн есдүгээр хороонд оршин суух Б /эр.23настай/-г, БЗД-ийн есдүгээр хороонд суух Э /эр.22н/, Д /эр.21н/, М /эр.24н/, Б /эр.21н/ нар согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн ЭЦТ-н алба хаагчид шуурхай эрэн сурвалжилан илрүүлэн шалгаж байна.