Согтуурсан үедээ машин хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт зорчиж явсан сэжиг бүхий автомашиныг өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны 15.00 цагийн орчим цагдаагийн алба хаагчид саатуулан шалгасан байна. Шалгалтын явцад Хилчин хотхоны зам дээр асаалттай орхисон байсан СХД-ийн 20 дугаар хороонд оршин суух М /эр.25настай/-ийн “Toyota allion” автомашиныг СХД-ийн 24 дүгээр хороонд оршин суух Б /эр.48настай/ гэгч нь согтуурсан үедээ хулгайлан унаж явсныг илрүүлжээ. Уг хэргийг одоо СХД-ийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж.