Хүүхдийн ханиад болон бронхитийг нам дарах энгийн аргаас танилцуулья.
Орчин үед яаж эмчлэх нь мэдэгдэхгүй олон төрлийн ханиад, уушигны бронхит өвчтэй хүмүүс олширч байгаа. Тэр бүрд хүчтэй эм уух нь хүний биед тэр бүр сайнаар нөлөөлдөггүй. Тэгвэл танд маш хялбараар ханиадыг нам дарах энгийн арга хэлж өгье. Энэ нь цэвэр байгалийн бөгөөд хамгийн эртний жор учир ямар ч ханиадыг эдгээхэд ач тустай аж.
Орц:
- 400 мл буцалсан ус
- Дунд зэрэг, гадна талдаа цэг үүссэн гадил жимс
- Хоёр халбага зөгийн бал
Бэлтгэх арга:
Гадил жимсээ хальсыг нь аваад гараараа хувааж авна. Хутгаар хэрчиж болохгүй. Хэрвээ холигч байгаа бол модон халбага, сэрээ ашиглаж, нухаш болгож болно. Ингээд 400 мл буцалсан усандаа бэлтгэсэн жимсээ хийж, галаа унтраагаад халуун усанд 30 минут таглаж тавина. Ингээд бэлэн болох үед нь зөгийн балаа нэмж хийгээд л таны хүүхдийг ханиаднаас салгах байгалийн эм бэлэн болно гэсэн үг.
Хэрэглэх арга:
Амт чанар сайтай тул хүүхэд хэрэглэхээс татгалзахгүй. Ингээд дөрвөн өдрийн турш өдөрт 100 мл хүүхдэд уулгана. Дөрвөн хоногийн турш уулгаад та тав дахь хоногт үр дүнгг нь мэдрээрэй.
Энэ "эм" таны хүүхдийг ханиадаас салгаад зогсохгүй бронхит эмчилдэг. Тиймээс зөвхөн хүүхэд гэлтгүй том хүн ч хэрэглэж болох юм.