"Слава" холимог будаанаас олон тооны жижиг өт гарлаа хэмээн иргэн н.Алимаа хэвлэлийнхэнд хандлаа. Энэ талаар тодруулахад "Сансар хороололд гэрийнхээ хажууд байдаг "Энэрэл" супермаркетаас нэг кг-ийн савалгаатай "Слава" холимог будааг худалдан авч, гэртээ будаа агшаагчинд хийгээд халуун усаар угааж байх явцад хулганын баас шиг жижиг хар "зүйлүүд" усан дээр тунаад гараад ирсэн. Тэрийг сальфеткан дээр аваад гаргаад үзтэл жижиг өтнүүд байсан. Тэгээд шууд тэр чигээрээ будаа агшаагчныхаа савтай "Энэрэл" дэлгүүр лүү очиж харуулчихааад буцаад гэртээ иртэл нөгөө үлдсэн будаагаар дүүрэн өтнүүд байж. Ширээн дээр /цагаан өнгөтэй/ амьд жижиг хар хорхойнууд гараад ирчихсэн байсан. Тиймээс үйлдвэрлэдэг "Агь" ХХК руу утасдаад учир байдлыг хэлтэл "Бид үнэн худлыг тодруулна, шалгаж үзнэ" гэж хэлчихээд одоог хүртэл ирээгүй байна. Ямартай ч будааныхаа амыг хаагаад цагаан уутанд хийгээд тавьчихсан байгаа. Ирэхээр нь харуулах гээд сууж байна. Уг нь манайх "Слава" будааг авч хэрэглэж байсан. Гэхдээ жижиг савлагаатайг бус 10-20 кг-ийн савалгаатайг худалдаж авдаг байсан. Тиймээс би хувьдаа жижиг савалгаатай будаануудаа Хятадад савладаг байж магадгүй гэж хардаж байна. Тийм болохоор иргэнийхээ үүргийг биелүүлж, олон нийтэд сэрэмжлүүлэх хэрэгтэй гэж бодсон юм." гэсэн юм.