Буйлны үрэвсэл, цоорхой шүдээ эмчлүүлэхгүй удаан явбал хөхний хавдрын суурь болох өндөр магадлалтай талаар Шведийн эрдэмтэд мэдээлжээ. 3000 гаруй эмэгтэйг 1-5 жилийн хугацаанд судалгаанд хамруулж, байнга хянаж, шинжилж байсан эрдэмтдийн багийнхан “Амны хөндийн үрэвсэлтэй удаан явах нь хөхний булчирхайн хавдар үүсгэх эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлдэг” гэжээ.
Эдгээр өвчин хоорондоо уялдаатай байдаг нь амны хөндийд үржиж, цусанд нэвчдэг вирустэй холбоотой юм байна. Амны хөндийн өвчин үүсгэгч бичил биетүүд дотор эрхтнийг, ялангуяа зүрх судасны систем, уушгийг ч гэмтээх аюултайг хүмүүс мэддэг. Харин хөхний хавдартай холбоотойг илрүүлсэн анхны тохиолдол нь энэ аж.
Үүнээс гадна дээрх багийнхан уг судалгааныхаа явцад жирэмсэн эмэгтэй буйл, шүдний үрэвсэлтэй байх нь ураг зулбах, хугацаанаасаа өмнө төрөх зэрэг эрсдэлийг долоо хүртэл хувь нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна.