Эмийн аюулгүй байдлын программыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тус программ нь импортын болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас иргэдийн гарт хүрэх үйл явц, чанар, аюулгүй байдал, үнэд хяналт тавих боломж бүрдүүлнэ.
Нэг үгээр хэлбэл, эм зүйн мэдээллийн нэгдсэн бааз үүсгэн, тухайн бүтээгдэхүүний үнэн зөв мэдээлэл, эмийн бүртгэл, гаж нөлөө, худалдаанд гарсны дараах тандалт, ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, эмийн сангийн тусгай зөвшөөрөл зэргийг хянахад ашиглах аж.
Түүнчлэн хуурамч эмийг зах зээлээс шахах, бөөний болон жижиглэнгийн худалдааг хянах, цахимаар жор бичихэд энэ программ гойд ач холбогдолтой юм.
Тус программыг Цагдаагийн болон Гаалийн ерөнхий газар, МХЕГ, эрүүл мэндийн бүх байгууллага, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад тун удахгүй суурилуулах гэнэ.