Шүд шарлах олон янзын шалтгаан бий. Тамхинаас татгалзаж чадахгүй байх нь шүд шарлах эхний шалтгаан болдог. Мөн хүчтэй эм тариа хэрэглэх, зарим хоол хүнснээс болон шүд, амны ариун цэвэр дутуу байснаас шүд шарлаж болно.
Өдгөө цагт шүд цайруулах ОО зэргээс өгсүүлээд шүдний эмнэлэгүүдэд шүд цайруулах багаж, тусгай тос, зэмсэгүүд ашиглах болсон. Тэгвэл танд шүд цайруулах хамгийн энгийн аргаас хуваалцая.
ТАНД ЕРДӨӨ Л ЭДГЭЭР ЗҮЙЛС ХЭРЭГТЭЙ
1. Хүнсний СОД
2. Лемон
Эхлээд цайны халбагаар сод хуурай, хоосон аяганд хийгээд үүний дараа тал лемоны шүүсийг бага багаар шахаж, содтойгоо холино.
Сод, Лемоны шүүс нэгдвэл нэг иймэрхүү зүйл болно. Ингээд та үүгээр шүдээ цэвэрлэхэд л богино хугацаанд шүд тань цагаан болох боломжтой. Туршаад үзээрэй. Шүдний эмнэлэгт очихоос хямд тусна шүү.