Ямарваа нэгэн амин дэм дутагдсанаас хүний бие сульдаж, өвчин ороомгий болдог. Ялангуяа А аминдэм нь биеийн өсөлтийг дэмжигч, арьсыг эрүүл байлгах, нүдний харааны пигментүүдэд нэвтэрч нүдийг чийглэг байдлаа алдахгүй байхад гол үүрэг гүйцэтгэдэг учир харуй бүрий гэрэл муу орчинд юм үзэгдэл харах чадварыг нэмж өгдөг аж. Үүнээс гадзна биеийн дархлааг сайжруулж, халдвар болон бактер эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг, мөн түүнчлэн нөхөн үржихүйн хэвийн процессыг хангаж, ялангуяа жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжилд, эрэгтэйчүүдийн бэлгийн болон дааврын хэвийн үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг чухал амин дэм юм. А аминдэмийн талаар таны мэдэх ёстой 8 зүйлийг хүргэж байна.