Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм. Өвөл хаврын улиралд өвчлөл ихэсдэг. Өвчлөл 8-10 жилийн үечлэлтэй дэгдэнэ. Вакцины үр дүнд 90% ийн дархлаа тогтох ба энэ нь 20 жил түүнээс дээш хугацаагаар хадгалагдана.