Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг аравдугаар сарын 10-нд "Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог бөгөөд өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг аж. Тодруулбал, дэлхийн хүн ам тутмын 1 нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 1 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нт мэдрэл сульдалтай, 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Товчоор хэлбэл, Монголд 5-6 хүний нэг нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байдаг талаар өнөөдөр СЭМҮТ-өөс мэдээллээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр дугаарласан иргэдийн тоо 100 хүрч, нэг сарын хүлээлт үүссэн байна. Архаг ядаргаанд орж эмчилгээ хийлгэхийг хүссэн нэг иргэн дор хаяж 7-10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ёстой. Харин хүүхдийн тасагт нь өнөөдрийн байдлаар 14 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 5 нь компьютер тоглоомд донтож, мэдрэлийн ядаргаанд орсон оноштойгоор эмчлүүлж буй юм. Хүүхэд стресстэж, сэтгэцийн эмгэгээр өвдөх гол шалтгаан нь гэр бүлийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, сургуулийн орчин дахь хүүхдүүд бие биеэ гадуурхах, гар утас, компьютерийн хэрэглээг хэтрүүлэх явдал гэнэ. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авагчид нь ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дунд ялгаварлан гадуурхагдаж, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Ялгаварлан гадуурхалт нь тэднийг асуулаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон болон ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, бусдаас нуух, мэргэжлийн тусламж авч чадахгүйд хүргэхээс гадна ажил, орон гэр, гэрлэх, нийгмийн идэвхитэй харилцаанаас татгалзахад хүргэж байна. тиймээс сэтгэц, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллага, хүний нөөцийн дутагдалтай байдалд анхаарах, цаашид энэ төрлийн үйлчилгээг байгууллага бүрт түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.