Өдрийн аль ч цагт барих зоогийн салшгүй хэсэг нь энгийн болон согтууруулах ундаа байдаг. Бидний мэдэх их энгийн бөгөөд амттай, жишээ нь, жимсний эсвэл ногооны шүүс байхад, гайхмаар, болгоомжилмоор, бүр ой гутмаар орцтой нь ч бий ажээ.
Шувууны үүрэн ундаа
Хятадууд хараацайн үүрээр өвөрмөц, амттай шөл хийгээд зогсохгүй, шувууны шүлсээр хийжүүлсэн ундаа бэлтгэжээ. Шувуу үүрээ хаднаас унагахгүй бэхлэхдээ шүлсээ ашигладаг аж. Нэлээд үнэтэй эл ундааны өнгө адууны шээс шиг ногоовтор өнгөтэй нь багагүй сонирхол татдаг гэнэ.
Gilpin Family Whisky
Их Британийн хатан хааны урлагийн “Design Interactions” коллежийг төгсөгч, судлаач Жеймс Гилпин гэр бүлийнхээ хийдэг вискиг экспортлохоор шийдэхдээ үйлдвэрээ шинэчилжээ. Үндсэн түүхий эд болгож, чихрийн шижинтэй, настай хүмүүсийн шээсийг авдаг. Саахрын агууламж өндөртэй чихрийн шижинтнүүдийн шээс жирийн ус болтлоо цэвэршдэг. Харин ялгаж авсан саахрыг вискийгээ ферментжүүлэхэд ашиглахаар үйлдвэрлэлд шилжүүлдэг байна. Ийм орцтой ундаагаа цэвэр спирттэй холиод савладаг. Шошгон дээр нь шээсээ өгсөн сайн дурынхны нэрийг бичдэг гэнэ.
Могой, хилэнцэт хорхойгоор хандалсан дарс
Цагаан будааны, эсвэл өөр үр тарианы дарстай лонхонд могой болон хилэнцэт хорхойг хийж, хэдэн сар хандалдаг. Эдгээр амьтнаас ялгарсан ферментүүд ундааг эмчилгээний чанартай болгож, эрүүл мэндийг бэхжүүлдэг гэж үздэг учраас Хятадын уламжлалт анагаах ухаанд үүнийг эмийн журмаар хэрэглэдэг аж. Ийм ундааг Зүүн өмнөд Азиас эсвэл интернэтээр авах боломжтой гэнэ.
“Гурван гүрвэл” ликер
Геккон гэдэг гүрвэлээс гурван ширхгийг амьдаар нь барьж аваад архитай эсвэл 75 хувин хатуулагтай ликёртой лонхонд хийж дарснаар эмчилгээний чанартай, бас ад чөтгөрөөс хамгаалах шидтэй ундаа болдог аж. Ийм ундааг хятадууд болон вьетнамчууд бэлтгэдэг.
Хулгана дарсан дарс
Барихад амаргүй гекконыг хятадууд гөлчгийгөөр орлуулдаг. Солонгосчуудад ч энэ санаа таалагджээ. Үсгүй нүцгэн гөлчгийнүүдийг амьдаар нь цагаан будааны архинд хийж, нэг жил дарна. Энэ ундааны амт бензин шиг гэнэ.
Могойн цус болон цөстэй ундаа
Эмчилгээний гэх эл ундааг Индонезын нийслэл Жакартагийн нэг оршин суугч “Хүн могой” хэмээн нэрлэжээ. Могойн толгойг тасдаад, цусыг нь аяганд юүлээд, цөсийг нь нэмж хийнэ. Ийм эмийг ханиад, арьсны болон хоол боловсруулах замын өвчнийг анагаахад ашигладаг аж. Эрчүүд чалхаа сайжруулахад ууж болно.
“Адууны үрийн шингэн”
Сүү, шар айраг хольсон мэт ундааг Шинэ Зеландын “Green Man” шар айрагны газрын эзэд сэдсэн төдийгүй, наадам зохиодог аж. Эмэгтэйчүүд их сонирхдог ундааг эрчүүд сонирхсон ганц л тохиолдол бий гэнэ. Эл ундаа элдэв гаж амтгүй ажээ.
Үрийн шингэнтэй коктейль
Мексик дарсыг хүний үрийн шингэнтэй холих санаа “Semenology” номын зохиогч Пол Фоти Фотенхайерт төржээ. Тахианы мах идэж, сүү саагаад ууж болж байхад хүний биеээс ялгардаг шингэнийг амсаж болохгүй байх билээ?
Ихсэн коктейль
Ихэс их тэжээллэг, ашигтай бодистой. Хэлбэрийн хувьд пиццаг санагдуулах аж. Мексик олон АНУ-д ариутгасан ихсийг хүнсэнд хэрэглэдэг. Түүхийгээр нь коктейль бэлтгэж болдог ажээ.
Бухын засаатай шар айраг
АНУ-ын Колорадо муж улсад үхрийн шарсан засаатай ундаа их эрэлттэй байдаг. Инээдмийн баяраар нутгийн шар айраг үйлдвэрлэгчид ийм ундаа бэлтгэсэн нь нутгийн оршин суугчдын сайшаалыг их хүртэх болжээ. Шарсан засааг жижиглэн хэрчээд, далайн давс, амуу соёолж, арвай, хмель зэрэг амтлагч хольж бэлтгэдэг байна.