Улаанбурхан өвчний дэгдэлтээс сэргийлэх зорилгоор аравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн:
Дүүрэг болон Өрхийн ЭМТ-үүдэд
- 6 сартай хүүхдийг Улаанбурхан өвчний эсрэг сэргийлэх тарилгын нэг тунгаар дархлаажуулж;
- Нэмэлт дархлаажуулалтаас хоцорсон 18-30 насны залуучуудыг Улаанбурхан, Улаануудын эсрэг вакцинаар нөхөн дархлаажуулж;
Төрөх тасаг, амаржих газруудад
- Шинээр төрсөн эхчүүдэд А аминдэм уулгаж байна.
6 сартай Улаанбурхан өвчний эсрэг вакцины нэг тунг тариулсан хүүхдүүд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу Улаанбурхан, Гахайн хавдар, Улаануудын /УГУ/ эсрэг сэргийлэх тарилгыг I тунг 9 сартайд, II тунг 2 настайд тус тус хийлгэнэ.