Элэгний С вирус тархины эсийг гэмтээдэг гэж Английн Бирмингемийн их сургуулийн эрдэмтэд мэдээлэв. Тэд элэгний С вирусээр үүсгэгдсэн гепатитаар нас барсан хүмүүсийн тархи болон элэгний эсийг шинжлэхэд тархины судасны дотор хананаас С вирусийн генийн хэсэг илэрсэн байна.
Үүний улмаас төв мэдрэлийн систем гэмтэж, үхэлд хүргэх шалтгаан болсон хэмээн эрдэмтэд дүгнэжээ. С вирусийн халдвар авсан хүн яагаад амархан сульдаж, эрхтэн системүүд нь элгээ дагаад өвчилдгийн учир энэ аж. “Вирус элгэнээс гадна бусад эрхтэн, системд халддаг” гэж Никол Флетчерээр удирдуулсан багийнхан мэдээлжээ.