Элэгний С вирусийн ХАРВОНИ эм нь АНУ-ын "Гилеад Сайнс" компанийн хүртээмж хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нэг сарын 400 ам.доллар буюу нэг курс эмчилгээний эмийг 1,200 ам.долларын үнэтэйгээр нийлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр тус компанийн захирал Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзалт хийж, ХАРВОНИ эмийн үнийг дахин бууруулж 300 ам.доллараар худалдахаар болжээ. Ингэснээр нэг курс эмчилгээний эмийн үнэ 900 ам.доллар болж байгаа аж. Эмийн хувьд маргаашнаас хөнгөлөлттэй үнээр худалдаж эхлэх бөгөөд эмийн албан ёсны борлуулагчаар "Омбол" ХХК ажиллах юм байна.
Дашрамд дурдахад, ХАРВОНИ эм АНУ-ын зах зээлд нэг курс эмчилгээнийх нь үнэ 94,000 ам.доллар байдаг аж.