Шинэхэн ээжүүддээ зориулан хөхүүл үеийн ерөндөг хэр зэрэг үр дүнтэй болон хэзээ тавиулж болох зэрэг нэн хэрэгтэй 10 зөвлөгөөг хүргэж байна.
- Ерөндгийг эх төрсний 6 сарын дараагаас тавиулах боломжтой.
- Спираль буюу ерөндөг нь таныг жирэмслэлтээс 98 хувь хамгаалдаг.
- Хөхүүл үед хэрэглэж болно.
- 5 жилийн турш жирэмслэлтээс хамгаална.
- Хүссэн үедээ ерөндгөө авч болно.
- Авсны дараа шууд жирэмслэх боломжтой.
- Гэсэн хэдий ч хүүхэд хөхүүлж байх үед умай базалснаас болж хэвлий доогуур өвдөж мөн бага зэргийн зовиур илэрнэ.
- Ерөндөг тавиулсны дараа биеийн юм их, өвдөлттэй ирэх хандлагатай. Зарим үед ерөндөг унаж болохыг анхаарна уу.
- Ерөндөгийг мэргэжлийн эмч тавина.
- Төрсөний дараа болон төрөхийн өмнө умайн болон умайн дайвруудын үрэвсэлт өвчнөөр өвдөж байгаа, өвдсөн үед мөн олон бэлгийн хавьтагчтай үед тавиулах хэрэггүй гэж үздэг учир өгсөх замын халдвар авах хандлагатай байдаг.